XOXOXO : Зэгмунд Фрейд: Бие хүний психодинамик онол

Зэгмунд Фрейд: Бие хүний психодинамик онол

Оршил

Зигмунд Фрейд (Герман хэл: Sigmund Freud, 1856 оны 5 сарын 6 - 1939 оны 9 сарын 23) нь Австрийн мэдрэлийн эмч ( мэдрэлийн системийн өвчинг эмчилдэг хүн юм) мөн алдарт сэтгэл судлаач байсан юм. 20-р зууны хамгийн гарамгай сэтгэгчийн нэгд зүй ёсоор тооцогдох нэгэн хүн бол яахын аргагүй Зигмунд Фройд юм. Тэрээр 1856 онд одоогийн Чехословакын хөдөө хотхонд төрсөн еврей хүн. Ихэнх амьдралаа Венад өнгөрөөсөн, тэндхийн их сургуулийн анагаах ухааны салбарыг төгссөн болохоор нь Австрийн сэтгэц судлалын эмч хэмээдэг. Хүмүүс эцэс төгсгөлгүй зөрчилд оршиж байдаг бөгөөд зөрчлийн эх сурвалж нь бэлгийн болон түрэмгийллийн хүсэл, хөөрөлтэй холбоотой байдаг гэж үзсэн юм.

Хүний сэтгэцийг мөсөн уултай зүйрлэн далайн түвшинээс дээш өчүүхэн төдий цухуйх оргил нь ухамсар, үлдсэн хэсэг нь ухамсарт бус хэсэг юм хэмээн үзсэн байдаг бөгөөд ухамсарт бус үйл нь зан үйл хүний зан үйлийг зохицуулахад нэн чухал үүрэгтэй юм гэдгийг ончлон тэмдэглэж байсан "Психоанализмийн эцэг" гэдгээр нь маш олон хүн түүнийг мэддэг. Монголчууд Фрейд гэдэг ч герман хэлээр Фройд гэж дуудагддаг тул Фройд гэж бичих нь зөв юм.

Түүнийг анх Зигмунд Шломо Фрейд гэж дууддаг байсан боловч тэр 21 настайдаа нэрээ Зигмунд Фройд болгон өөрчилсөн. Анхны номоо бичээд тэрээр Марта Белнэйс гэдэг эмэгтэйтэй гэр бүл болсон. Тэднийх 6 хүүхэдтэй байсан бөгөөд хамгийн бага нь болох Анна Фройд охин эцгийнхээ ажил үйлсийг залгамжилж. Хүүхдийн сэтгэцийн ертөнцийн судалгаануудаараа 20-р зууны Психоанализд нэрээ үлдээсэн билээ.

Түүний 1900онд анх хэвлэгдсэн “зүүдний тайлал” хэмээх бүтээл нь өнөөг хүртэл сэтгэл зүйчдийн “библи” гэгдсээр байна. Ер нь Зигмунд Фройдын бичиж үлдээсэн өв маш их бөгөөд хамгийн гол гэгдэх бүтээлүүдээс нь нэрлэвэл: “Хуял тачаалын онолын гурван тэмдэглэл”, “онгон шүтээн /тотем/ ба цээр /табу/ ”, “ердийн амьдралын сэтгэл зүй”, “Психоанализын тухай”, “таашаалын зарчим нөгөө талаар” зэрэг болно. Фройд хүний хамгийн чухал амьд явах хэрэгцээний дараа сексийн хэрэгцээ маш чухал гэж боддог байсан. Энэ хэрэгцээг тэрээр либидо гэж нэрлэсэн. Тэрээр хүн өөрийн ч мэдэлгүй зарим зүйлийг хийдэг нь либидогын үйлчлэлээс болдог гэж үздэг байсан.

Ингээд Зигмунд Фройд Англид 1939онд 83 насандаа хорвоог орхижээ.

Фрейд 1930-аад оны үед Германд амьдарч байв. Тэр Еврей үндэстэн байсан учир Гитлер түүнд дургүй байсан юм. Түүний номнуудыг олны нүдэн дээр галдан шатаалгаж байсан байна. Нацистуудын зарим нь түүнийг хороохыг хүсдэг байжээ.

Зигмунд Фройд

Бие хүний психодинамик онол

Сэтгэц задлан шинжлэлийн онол:

Ухамсрын түвшин: тонографи загвар.

Энэ загвар ёсоор бол сэтгэцийн амьдралыг ухамсар, ухамсарын өмнөх ба ухамсарт бус гэж гурван түвшинд хуваадаг. Эдгээрийг нэгдэлд нь авч үзэхийн зэрэгцээ Фройд энэхүү “сэтгэцийн зургийг” санаа бодол. Уран дүрслэл мэтийн сэтгэцийн үзэгдлүүдийн ухамсарлагдах түвшинг илэрхийлэн харуулахад ашигладаг байжээ.

Ухамсрын гурван түвшин

Ухамсарт түвшин

Ухамсрын өмнөх түвшин

Ухамсарт бус түвшин

Тухайн үед хүнд ухамсарлагдаж буй сэрэл, сэтгэгдлээр тодорхойлогдоно. Санаа бодол, хүртэхүй, мэдрэмж ой зэрэг сэтгэцийн амьдралын өчүүхэн төдийн хэсэг нь ухамсрын хүрээнд оршдог.

Тухайн үед хүнд ухамсарлагдаагүй байгаа хэдий ч аяндаа ялигүй чармайсны ачаар ухамсарт орж ирж болох бүх туршлагыг багтаадаг.

Хүний оюун ухааны хамгийн шүнзгий, хамгийн чухал хэсэг нь ухамсарт бус түвшин бөгөөд үл ухамсарлагдхуй юм. Энгийн бартаг, зөн билэгт түлхэц-хөөрөл энд багтана.Ж/нь Муухай дурсамжыг мартах г.м.

Бие хүний бүтэц.

1920оод оны үеэс Фройд сэтгэцийн амьдралын талаарх өөрийнхөө загвараа эргэн харж ид, эго, супэр эго гэсэн бие хүний үндсэн гурван бүтцийг загвар болгожээ.

Бие хүний үндсэн гурван бүтцийг загвар

Ид латинаар “тэр” /oho/

Эго латинаар “би”

/ego/

Супэр эго латинаар “дээд би” /super ego/

Бие хүний сэтгэцийн туйлын энгийн, бартаг, зөн билиг, төрөлхийн талыг илэрхийлдэг. Үүссэн хөөрөл /хүчидлийг/ нэн даруй намжаахыг ташаалын зарчим гэнэ.

Энэ нь шийдвэр гаргахтай холбоотой юм. Ид зөвхөн л таашаал тайллыг эрж хайж байдаг бол эго нь бодит зарчимд тулгуурладаг. Энэхүү бодит зарчим нь идийг бүдүүн бартаг энергийг саатуулан барих буюу чиглэлийг нь өөрчлөн бага багаар нь гадагшлуулах боломжийг олгож байдаг.

Хөгжил төлөвшиж байгаа бие хүний сүүлчийн бүрэлдхүүн хэсэг бөгөөд зан үйлийн нийгмийн хэм хэмжээний дотоод талыг илэрхийлж байдаг. Супэр эго хүнд бэлэн заяадаггүй харин багшаас, эцэг эхээс орчноос төлөвшиж, эхэндээ хүүхэд “зөв,буруу”, “сайн, муу” гэж байнаад дараа нь 3-5 насанд супэр-эго бий болдог.

Зөн билэг бол зан үйлийн хөдөлгөгч хүч мөн болох нь

· Хүмүүс бол нарийн нийлмэл энергетик тогтолцоо ям гэсэн төсөөлөл дээр сэтгэц задлан шинжлэлийн онол нь үндэслэгддэг. Хөөрлийн нейродинамик байдал бол сэтгэцийн энергийн эх сурвалж болж байдаг гэсэн дүгнэлтэд З.Фройд хүрчээ.

· Сэтгэцийн идэвхийг нь тэтгэж байдаг тодорхой хэмжээний энерги хүн бүрт байдаг. Харин энерги таагүй байдлаар хуримтлагдсаны улмаас зөрчил цочрол бий болно. Иймд хувь хүний аливаа зан үйлийн зорилго нь зөрчил-цочролыг намжаахад оршдог гэж З.Фройд үзэж байлаа.

· Ийнхүү З.Фройдийн онолоор бол хүний зан үйлийн сэдэл нь бие махбодийн хэрэгцээнээс үүдэн гарах хөөрлийн энерги дээр бүрэн үндэслэгддэг ажээ.

· З.Фройдынхоор энэхүү хөөрлийн сэтгэцийн дүрүүдэд нь хүслийн хэлбэр илрэх бөгөөд зөн билэг гэж нэрлэдэг.

Амьдрал ба үхлийн мөн чанар

Зөн билийн тоо нь хэдийгээр хязгааргүй олон байж болох боловч амдралын ба үхлийн гэсэн 2 бүлэг зөн байдаг гэж З.Фройд үзжээ.

Амьдрал ба үхлийн мөн чанар

Амьдралын зөн билэг

Үхлийн зөн билэг

· Үүнийг Эрос гэнэ. Эрос нь амин чухал процессууд, өсч үржхэд зайлшгүйшаардлагатай хүчийг агуулдаг.

· Эдгээр дотроос нэн чухал зөн билэг болох бэлгийн зөн билгийг “Либидо” гэж нэрлэсэн. Энэ нь латинаар хүсэх дурлах гэсэн үгнээс гаралтай. Үүнийг либидогийн энерги гэж нэрлэх нь бий.

· Либидо нь зөвхөн бэлгийн зан үйлийн явцад зарзуулагдан намжиж байдаг сэтгэцийн өвөрмөц энерги мөн

· Иймээс энэ нь хүний бие дахь дур тачаалын бүсүүдтэй холбоотой байдаг.

· Либидо биеийн чухам аль хэсэгт байрлаж байгаагаас хүний хөгжил шалтгаалдаг ажээ.

· Үүнийг Танатос гэнэ. Танатос нь харгис хатуу үйл, аллага хядлага, амиа хорлох зэргийн үндэс болно.

· Үхлийн зөн билэг нь энтропийн хуульд захирагддаг гэж З.Фройд таамаглаж байв.

· Энтропи гэдэг нь термодинамикийн хууль юм. Энэ хууль ёсоор аливаа энергетик тогтолцоо нь ямагт динамик тэнцвэрийн байдал уруу тэмүүлж байдаг.

· Шопенгаугын үзэл санаан дээр тулгуурлан З.Фройд “ амьдралын эцсийн зорилго бол үхэл юм” гэж баталж байжээ.

· Үүний улмаас дэлхийн дайн, түрэмгийлэл гардаг.

· Хүн хүнээ, өөрийгөө бусниулдаг.

· Гэвч З.Фройдын хойчийг залгамжлагч нь энэ санааг нь дэмжээгүй бөгөөд түүний онолын хамгийн маргаантай хэсэг нь юм.

Бие хүний хөгжил: Психосексаль үе шатууд

Бие хүний хөгжлийг насны ангилаар нь 5 хэсэгт хуваасан юм.

Д/д

Үе шат

Нас

1

Хөхөх шат

0-1.8 нас

2

Бие засаж сурах шат

1.2-3 нас

3

Хүйсний ялгаага мэдрэх шат

3 – 6 нас

4

Далд үе / латент үе /

6 – 12 нас

5

Бэлгийн бойжилтын шат

12 – дээш

Түгшүүрийн мөн чанар

Хүнийг эзэмдэж буй анхны түгшүүр нь хүүхэд дотоод ба гадаад хөөрлөө зохицуулах чадваргүй байдлаас улбаалдаг ажээ. Энэ байдал нь сэтгэцийн цочрол гэмтлийг үүсгэх бөгөөд анхний түгшүүр гэж нэрлэдэг. Түгшүүрийг 3 ангилж З.Фройд үзсэн байна.

Дүгнэлт

З.Фройд бол 20-р зууны хамгийн гарамгай сэтгэгчийн нэгд зүй ёсоор тооцогдох нэгэн хүн бөгөөд, түүний сэтгэл судлалын шинжлэх ухаанд оруулсан хувь нэмэр, бүтээлүүд нь өнөөг хүртэл хуучраагүйгээр барахгүй, сэтгэл судлалын салбарт барих ном нь болсоор байгаа билээ. Мөнч барууны орнуудын соёл иргэншилд нь З.Фройд гүнзгий нөлөө үзүүлсэн нь маргаангүй билээ. Энэ нь түүний дэвшүүлэн тавьсан гойд сонин онолын үнэ цэнэ гэж хэлж болно. Хүний мөн чанарын талаархи түүний үзэл баримтлал нь тухайн үеийн төсөөлөлд мэдэгдэхүйц цохилт өгсөн байна. Тэрээр хүний сэтгэцийн амьдралын танин мэдэх боломжгүй, далд, нуугдмал, сүүдэртэй, харанхуй зүйлүүд гэж тооцогдж байсан талуудыг судлахад ойлгоход хэцүү боловч сонирхолтой тийм арга замуудыг санал болгосон юм.

start=-45 , cViewSize=50 , cPageCount=1

5 сэтгэгдэл:

null
elegiya (зочин)

mash ih bayrlalaa...saihan medeelel bna. bi ooroo setgel sudlalaar surdag bsiin. tsaashdiin ajil vilst chin amjilt hvsii! :-)

Алтанзул (зочин)

Bayarlala bie daaltaa hiichlee kkk!

Ицми

ёстой сонирхолтой хүн дээ кк би их санаа нийлдийм байгаам этр гээлооо ккк айрр лаг тэгжугаад би номнууды нь авч уншнааа гээл бодоодаа... бодуулан манайд номууды нь орчуулсан байдаг байлгүй дээ гээл найдааааал байна к

цээгий (зочин)

фрейдийн сэтгэл судлалын талаар нийт хэдэн онол байдаг вэ илтгэл тавих гэж байгаамаа хлээд өгөөч

Цолмонгэрэл (зочин)

үнэхээр хэрэгтэй мэдээлэл байлаа бие даалтаа хийчихлээ xD

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)